Австрийн хөнгөлөлттэй зээлээр хотын цэвэр усны шугам доторлох төслийг амжилттай хэрэгжүүлж байна

    Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын долдугаар хуралдааны төлөөлөгчид болон бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтад НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, ТХХЗХ-ийн дарга Б.Пүрэвжав, Австрийн Эдийн засаг, цахимжуулалтын яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын захирал Франц Вессиг, Элчин Сайд Фридрих Штифт, Эдийн засаг, цахимжуулалтын яамны Ази, номхон далайн орнуудын газрын дарга Михайл Лашан болон Австри компаниуд, банкны төлөөллүүд оролцлоо.

    Уулзалтын эхэнд Австрийн Засгийн газрын хоёр удаагийн хөнгөлөлттэй зээл нийслэл төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ялангуяа эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Хотын захирагч онцлон тэмдэглэж хэлэв.

Arslan.mn

    Түүнчлэн “Дэд бүтцийг сайжруулж, эдийн засгийн хувьд өрсөлдөхүйц хот байхад гадна дотны туршлагатай орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусч байна. Хотын шинэ дэд төвүүдийн судалгааны ажил эрчимтэй явж эхэлсэн. Дэлхийн бусад орны жишгийг хослуулсан, Монгол орныхоо онцлогт тохирсон дэд бүтцийн төлөвлөлтийг бий болгоход анхаарч ажиллаж байна” гэлээ.

    Талууд дэд бүтэц, орон сууц, нийтийн тээвэр, эрүүл мэнд, дагуул хотуудыг хөгжүүлэх гээд олон салбарын асуудлаар санал солилцож, цаашид төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хамтарч ажиллахаар санал нэгдсэн юм.

    Уулзалтын сүүлээр Монгол Австрийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдаж хоёр тал протоколд гарын үсэг зурсанд баяр хүргэж, протоколын дагуу талууд цаашид улам идэвхтэй ажиллаж төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэн харилцан ашигтай хамтын ажиллагаа цэцэглэн хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ. 

    Үргэлжлүүлээд Улаанбаатар хотын УСУГ-т Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Цэвэр усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төсөл болон нийслэлд хэрэгжиж байгаа бусад төсөл, ирээдүйн чиг хандлагын талаар холбогдох мэргэжилтнүүд танилцуулга хийснээр өнөөдрийн уулзалт амжилттай боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин