Монгол банкыг “Шарк” Г.Амартүвшин удирдаж, Н.Баяртсайханаар туг тахих уу?

    Монгол Улс  FATF-ын “саарал” жагсаалтад орсон эсэх нь хэдхэн цагийн дараа тодорхой болно. Албан ёсны байгууллагын дүгнэлт гараагүй байхад “саарал жагсаалтад орчлоо” хэмээн мэдээлж, буруутныг тодруулан сүржигнэж байгаа нэг хэсэг байна. 

 “Саарал жагсаалт”-аар амьсгалсан өдрүүдээс харахад зарим нэг хэсэгт саарал жагсаалтад орчих нь ашигтай нүүдэл ч юм шиг улстөрийн “өмхий” үнэр ханхлах нь зэвүүн. 

Улстөрийн талцал, маргаан ард түмэнд ямар ч ашиггүй ба улстөрчидөд л ашиг хонжоо, оноо болж харагдах нь тодорхой.

Монгол банкны захирал Н.Баяртсайханыг “саарал жагсаалт”-д оруулсан буруутан этгээдүүдийн нэгээр тодруулаад байгаа ба түүний оронд томилох хүний нэр аль хэдийн дуулдаад эхэллээ.

Шарк танк нэвтрүүлгийн “Шарк” Г.Амартүвшин одоо “Хөгжлийн банк”-ны захирлаар ажилладаг. Өмнө нь “Хас” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Билгүүн номч Бямбын Ренчиний зээнцэр, өвөрмөц төрх, донжтой хувцаслалт, яриагаараа сүүлийн үед олонд танигдсан. АНУ-д боловсрол эзэмшиж, Казакстаны банкинд ажиллаж байгаад монголд ирээд удаагүй ч банк, санхүүгийн хүрээнд танигдаж, өндөр албан тушаалуудад томилогдож яваа нэгэн.

Энэ эрхэмийг Монгол банкыг удирдах нь гэсэн яриа өнөөдөр тархаж байна. Улстөрийн нөхцөл байдлаас харахад оргүй ч яриа биш бололтой. Төв банкны захирал Н.Баяртсайханы хувьд энэ ажил дээрээ байнгын дэнчигнэж байгаа. Монгол Улс саарал жагсаалтад орвол шууд л "bye bye" гэхэд бэлэн хүн юм.

                                                                                                                                                                                          Д.Ренчин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин