Төлөөлөгчдийн 75 хувийн саналаар Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонголоо
МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII их хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхэлж одоо үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар дүрэм, мөрийн хөтөлбөрөө батлахаас гадна зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж, НАМЭХ-ны ерөнхийлөгчийг сонгож байгаа юм. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл төлөөлөгчдийн 75 хувийн саналаар НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
МАН-ын Удирдах зөвлөлөөс НАМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Сарангэрэлийг дэвшүүлсэн бол заалнаас Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэрээ дэвшүүлэн өрсөлдлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ