75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ
Энэтхэгт нэг өргөмөл хүүхэдтэй настай хос өөрийн гэсэн хүүхэдтэй болохыг насан туршдаа мөрөөдөж иржээ. Тийнхүү орчин үеийн анагаах ухааны боломжийн тухай олж мэдсэнээр, 75 настай эмэгтэй, түүний 80 настай нөхөр үр шилжүүлэн суулгуулахаар шийдсэн байна.
“The Times of India” сонинд бичсэнээр, хийсвэр хагалгаа хийснээр, 600 грамм жинтэй охин төрүүлжээ, учир нь эхийн нас, эрүүл мэндээс болоод жам ёсоор төрөх боломж байгаагүй байна. Эх нь өрөөсөн уушгигүй ажээ.
Нярайг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж, эх, хүүхэд хоёр эмч нарын хяналтад байгаа аж. Сүүлчийн мэдээгээр, хүүхдийн биеийн байдал нааштай болжээ. Тийнхүү энэ эмэгтэй дэлхийд хүүхэд төрүүлсэн хамгийн настай хүн болж мэдэхээр байна. Энэтхэгийн бас нэг эмэгтэй үр шилжүүлэн суулгуулснаар, 73 настайдаа хоёр ихэр хүүхэд төрүүлснийг есдүгээр сард гадаадын хэвлэлд мэдээлж байсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ