Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд авлигын эсрэг хууль тогтоомж болон үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулах зорилгоор АТГ-ын ажлын хэсэг өчигдрөөс эхлэн гурав хоногийн хугацаатай ажиллаж эхэллээ.

Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас иргэд олон нийттэй “Танай аймагт” уулзалт өдөрлөг зохион байгуулах бөгөөд уг өдөрлөгт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран оролцоно. Мөн төрийн албан хаагчдад хууль тогтоомжийн талаар сургалт мэдээлэл өгөх, Авлигатай тэмцэх газраас 2018, 2019 онд хүргүүлсэн албан зөвлөмжийн биелэлттэй танилцах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг нь сонсох, гомдол мэдээлэл хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгийн удирдлагууд болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй өчигдөр уулзаж, дээрх ажлыг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин