Сэлэнгэ аймгийн засаг даргыг АТГ-с шалгаж байна
Авилгатай тэмцэх газар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр өчигдөр шөнө /2019.10.16/ Улаанбаатар хотод байхад нь саатуулсан гэх мэдээлэл байна.
Бидэнд ирсэн мэдээллээр Сэлэнгэ аймагт Ш.Оргилын гэр болон албан өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж байгаа ажээ.
Үүний дараа түүнийг ШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид үргэлжлүүлэн саатуулж магадгүй байна.
Ш.Оргил нь 2016 оны долоодугаар сард Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдож байсан бөгөөд урьд нь Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүнээр ажиллаж байжээ. Тэр инженер, эрх зүйч мэргэжилтэй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ