Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзлаа



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор хичээллэх болоод мэргэжлийн хэмжээнд хөгжихөд ОУХБХ-ны үзүүлж буй тусламж дэмжлэг их байгааг дурдаад холбоод хоорондын харилцаагаа улам бэхжүүлж Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Мөн Улаанбаатар хотод “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам болохтой холбогдуулан спортын олон төсөл хэрэгжиж буй дотор дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай баригдсан талаар хэлж, цаашдаа битүү дээвэртэй хөлбөмбөгийн стадион барих асуудлаар ярилцлаа. Хөлбөмбөгийн стадион барихад ОУХБХ-ны зөвлөгөө, арга туршлага зайлшгүй хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотгоод энэ асуудлаар Монголын хөлбөмбөгийн холбоонд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин