У.Хүрэлсүх иргэншлээ сольсон Х.Жекейтэй уулзжээ

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казакстан Улсад айлчлал хийхдээ Баян-Өлгий аймгаас УИХ-д хоёр ч удаа сонгогдож, казакын ард түмний төлөөлөл болж байсан бригадын генерал Х.Жекейтэй уулзсанаа твитертээ жиргэжээ. УИХ-ын гишүүн байхдаа Хуульзүйн байнгын хорооны дарга, улсын нууцад тун ойрхон Хил хамгаалах ерөнхий газрын даргын алба хашиж байсан Х.Жекейг тун нууцлагаар Монголын иргэншлээ сольж, Казакстан Улсын иргэн болсон тухай үнэн худал нь мэдэгдэхгүй ярьдаг. Монгол Улсад төрийн бүхий л өндөр албан тушаалуудыг хашиж, улсын нууцтай хамаатай ажил эрхэлж байсан хүнийг хамаагүй улсын харъяатаас гаргасан нь бас л тодорхойгүй. Түүнд монголын төр бригадын генерал хүртэл цол олгосон. Гэсэн хэдий ч Х.Жекей уугуул Казакстан Улсаа сонгож монголыг орхижээ. Юутай ч тэрээр хуучин намын анд У.Хүрэлсүхийг Казакстанд айлчилахад нь очиж уулзсан байна. Түүнийг Казакстан Улсын Хилийн байгууллагад томоохон алба хашдаг гэсэн мэдээ байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин