Сайдууд хүлгийн жолоог хөдөө тийш залж байна

 2020 оны УИХ-ын сонгуулийн гарааны жилийн албан бус сурталчилгааны ажлууд өрнөж байна. Яамдын сайдууд уралдах мэт өөрсдийн сонгогдсон тойрог болон орон нутагт ажиллаж салбараа болон өөрийгөө сурталчилах ажлуудыг хэдийнээ эхэлжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэг гэхэд энэ жил Архангай аймаг руу гүйдэлтэй байсан бол энэ 7 хоногт Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаа. Орон нутгийн иргэд тулгамдсан асуудлуудаа ярьж, сайдаасаа хүсэлт, гуйлт хослуулж байлаа. Уулзалтын хажуугаар шагналын хур бууж зарим багш нар Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгийг салбарынхаа сайдаас гардаж авлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн өдрүүдэд яамны багийн хамт өөрийн нутаг Увс аймаг, Баян-Өлгий аймагт ажиллаж бас л албан бус сурталчилгаа салбарын ажилаа хослуулан явжээ. Үүний хажуугаар зүүний хүчний холбооны ажлаа ч бас амжууланхан явсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин