УИХ дахь АН-ын зөвлөл шахмал түлшний асуудлыг хэлэлцжээ
УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2019.10.14/-ийн ээлжит хуралдаанаараа энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болон цаг үе нийгмийн асуудлуудыг хэлэлцсэн байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн өргөн барьж буй Арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг бууруулах хуулийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсөв санхүүгийн орлого, зарлага болон орон нутаг, нийслэлийн төсөвийн санхүүжилтийн талаар хэлэлцжээ. Мөн нийгэмд хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудал болох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, гэр хорооллын иргэдийн түлшний хэрэглээ, хор уршигийн талаар АН-ын Бодлогын зөвлөл, өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрлэлийн явц, иргэдийн санал гомдол, бодит байдал дээр ажилласан ажлын үр дүн, явцыг хуралдаанаар танилцуулсан байна.
УИХ дахь АН-ын зөвлөлөөс хуралдааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд дээрх асуудлуудыг нягталсны үндсэн дээр эргэн мэдээлэхээ илэрхийлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ