Нисэх буудалд паспортоо үзүүлснээр од болсон Энэтхэг эр
Энэтхэгийн нэгэн настай өвгөн ганц өдрийн дотор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээний жинхэнэ од болжээ.
Свами Шивананда Калькутта хотоос Лондон орохоор нисэж, зам зуураа Абу-Дабид буусан байна. Тэрээр эндхийн нисэх буудлын ажилтнууд түүнийг дэлхий дахинд алдаршуулжээ.
Арабын нэгдсэн Эмират улсын хилчид ноён Шиванандагийн паспортыг үзээд, мэл гайхаж орхисон байна. Юу гэвэл, “төрсөн огноо” гэж бичээстэй тэр газарт ер бусын тоо байжээ. Паспортаас үзвэл, тэр 1896 оны наймдугаар сарын 8-нд төрж, өөрөөр хэлбэл одоо 123 настай болж таарч байна.
Энэ тоо нисэх буудлын ажилтнуудыг гайхшруулж, тэгээд ч тэд паспорт жинхэнэ эсэхийг шалгаад, хэсэг хугацааны дараа сэжигтэй зүйл огт илрүүлээгүй учир, аялагч өвөөг нисэх онгоцонд оруулж, тэр ч Лондон руу эсэн мэнд нисжээ.
Өвөөг Лондон хүрэх зуур, түүний паспортаа барьсан гэрэл зураг нийгмийн сүлжээ болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нүд ирмэхийн зуур тарсан байна. Тийнхүү Шивананда сэтгүүлчидтэй харьцахаас аргагүйд хүрчээ.
Энэтхэг өвөө тэдэнтэй ярилцахдаа, идэвхтэй аж төрөх ёс сахиж, ийш тийш аялдаг, миний бие маш сайн гэж ярьсан байна. Түүний хэлснээр, бясалгал хийж, биеийн идэвхтэй байдлыг эрхэмлэж, эрүүл дадал зуршил баримталдгаас гадна, олон жилийн сексийн амьдралаас хол хөндий явсан нь түүнийг ийнхүү урт наслуулж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ