Н.Анхбаяр: "Юм болгон дээр аавын нөлөө орно гэж юу байх вэ"
Гадаад харицааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Анхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-Та өөрийгөө дипломат албаны мэргэжилийн хүн мөн үү?
-Би дипломат албанд 2006 оноос хойш 10 гаруй жил ажиллаж байна. Мэргэжилтнээс эхлээд л ажиллаж байгаа хүн. Төрийн албаны хууль болон бусад хуульд нийцээд ажиллаж байгаа.
-Таны томилгоонд аавын чинь нөлөөлөл ордог уу?
-Юу гэж юм болгон дээр аавын нөлөө ороод байх вэ дээ. Тийм юм байхгүй.
-Юм болгон дээр ордоггүй гэхээр орж байсан юм биш үү?
-Юу гээд л миний дипломат албанд тэр бүр оролцоод байх вэ дээ. Олон ч газар ажиллалаа.
Таныг ажил үүргээ гүйцэтгэж байхад аавтай тань холбоод байхаар төвөгтэй байдаг уу?
Юу нь төвөгтэй байх вэ дээ. Миний л хийж байгаа ажил юм чинь. Ажилаа хийгээд л явна шүү дээ.
- Австрали руу Элчин сайдаар томилуулах хүсэлтийг та өөрөө яамандаа тавьсан уу? Эсвэл таньд яамнаас санал тавьсан уу?
-Яаман дээр Элчин сайдаар ажиллах боломжтой хүмүүсийн судалгаа гараад яамны удирдлагын зүгээс нэрсээ оруулаад явж байгаа л асуудал.
-Дипломат албаныхан гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл их гарч байна. Ер нь дипломат алба гэж ямар алба байх ёстой юм бэ?
-Үүсэн нөхцөл байдал үнэхээр харамсалтай. Цаашдаа урьдчилан сэргийлэх замаар яам ажиллана. Долдугаар сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар дипломат албаны сахилгын болон ёс зүйн дүрмийг батлуулсан. Энэ дүрэмд дипломат албанд ажиллаж байгаа хүн албан тушаалаа урвуулан ашиглавал дипломат албанаас чөлөөлөхөөр болсон.
-Таныг Эрдэнэт үйлдвэрт бараа шахахад аав тань нөлөөлсөн гэдгээ хэлсэн. Та ямар бараа нийлүүлж байсан юм бэ?
-Энэ чинь олон жилийн өмнөх явдал. Хэвлэлээр их ч явсан. Би тийм олон удаа хийгээгүй. Одоо ингээд харахад ёс зүйгүй үйлдэл. Тухайн үед би төрийн албанд ажиллаж байгаагүй. Одоо бол аав болон би өөрөө нийтийн болон улс төрийн албанд ажиллаж байгаа тохиолдолд ийм үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл.
-Хэдэн удаа юу нийлүүлсэн бэ?
-Хоёр удаа 300-400 мянган ам.долларын худалдан авах ажиллагаанд оролцсон. Хөдөлгүүрүүд нийлүүлж байсан.
Та хувийн бизнестэй юу?
Одоо надад хувийн бизнес гэж байхгүй болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ