Ж.Батзандан: "Улсын нууц задруулсан гээд шоронд явах ёстой бол явъя"

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат, Х.Нямбаатар нар өнөөдөр /2019.10.10/ С.Зориг агсны хэрэгтэй холбоотой улсын нууц задрууллаа.

    Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын гишүүн бид өнөөдөр улсын нууц задлах гэж байна. Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд илгээсэн байна. Дүгнэлтийг төрийн гурван өндөрлөг, Хүний эрхийн комисс, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор, С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүдэд хаягласан байсан. Энэ дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Гуравхан хоногийн өмнө Гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ дүгнэлт бидний гарт ирлээ. Бид мэдээллийг нягтлаад олон нийтэд дэлгэх гэтэл нууцын тамга дараад төрийн нууцад авчихлаа. Хулгайгаа нуудаг аргаараа нууцын тамга дарчихлаа. Бүтэн сар нууж байгаад нууцын тамга дарсан.

    С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван хүн ял авсан. Үүнтэй холбоотой Олон улсын парламентын холбооноос дүгнэлтээ ирүүлэхэд нууц болголоо. Энэ нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя” хэмээсэн юм.

   Тэгвэл нууц болгосон гэх Олон улсын парламентын холбооны дүгнэлтэд “Тагнуул гурван ялтныг зохиомол хэрэг тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн байна.Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон. Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан байхад тэднийг суллахгүй байгааг ОУПХ-ны Хүний эрхийн хороо буруушааж, тэднийг нэн даруй суллахыг Монголын эрх баригчдад уриалж байна Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй сулласнаараа Монголын шүүх хараат бус гэдгээ батлан харуулна” зэрэг заалтуудыг тусгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин