Д.Тэрбишдагва: Хамгийн үнэтэй байх ёстой хүний амь Монголд үнэгүй болчихлоо

        УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхийн өмнө гишүүд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Сахилга хариуцлагын асуудал улам дордож байна. Хамгийн үнэтэй байх ёстой хүний амь Монголд үнэгүй болчихлоо. Өмнө нь нэг асуудлаас болоод ганц хоёр хүн амиа алдахад сүйд болдог байлаа. Гэтэл сүүлийн үед хар тамхинаас болж үхлээ, байшин дээрээс үсэрч үхлээ, ослоор үхлээ, сүүлдээ баавгайнд алуулж үхээд байна. Утаа униарт угаартаж бөөнөөрөө үхээд байна. Тиймээс УИХ энэ асуудлыг нэлээд том хэмжээнд ярихгүй юм уу. Нэг удаа яриад мэдээлэл сонссон болоод өнгөрчихөж болохгүй” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин