Чуулганаар 14 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар 14 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол, ХБНГУ-ын Засгийн газрын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай”, Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар, БНБУ-ын Минск хотод Элчин сайдын яам, АНЭУ-ын Абу Даби хотод Элчин сайдын яам нээх тухай хэлэлцэх аж.
Түүнчлэн Өмгөөллийн тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад оржээ. Дээрх хуулийн төслүүдийг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэн, дэмжсэн юм.
Мөн энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан тавьсан “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар” асуулгын хариуг сонсоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ