Б.Хурцад холбогдох анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэгт буцаалаа
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдөр үргэлжилсэн.
Эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр гэм буруугийн асуудлыг хэлэлцэн нотлох баримт хангалтгүй хэмээн үзсэн.
Тэгвэл уг шийдвэрт прокурорын эсэргүүцэл бичсэнийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэгт буцаах шийдвэрийг өчигдөр гаргалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ