Энэтхэгт 123 настай ламтан аж төрж байна

Арабын нэгдсэн Эмират улсын  нисэх буудлын ажилтнууд Энэтхэгийн 123 настай оршин суугчийг нислэгт бүртгэжээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна.

Түүний баримт бичгээс үзвэл, Свами Шивананда 1896 оны наймдугаар сарын 8-нд Энэтхэгийн Калькутта хотод төржээ.

  Эцэг, эхээсээ эрт өнчирсөн түүнийг  нэг "гуру" шашинтан өсгөн, насанд хүрсэн хойноо тэр санваартан болохоор сэтгэл шулуудсан байна. Шивананда Абу-Даби хотоос Лондон орохоор явж байжээ.

123 настай түүний ярьснаар, тэр эсрэг хүйстэнтэй дотносохоос татгалзаж, жимс жимсгэнэ иддэггүй, сүү, сүүн бүтээгдэхүүн, амтлагч хэрэглэдэггүй байна.

Тэрээр Гиннессийн номонд орох мэдүүлэг өгч байгаагүй бөгөөд харин дэлхийн хамгийн өндөр настан болж болох юм гэжээ.

Японы 116 настай Канэ Танака гэдэг эмэгтэйг манай гарагийн хамгийн ахмад настан хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрснийг үүнээс өмнө мэдээлж байсан юм.


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ