БНФУ-аас 57.9 сая еврогийн зээл олгоно

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол, Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг БНФУ-ын 57 сая 985 мянган еврогийн зээлээр хэрэгжүүлэх аж. Зээлийн хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь  байх аж.

ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, "ОБЕГ-ын техник, тоног төхөөрөмжийн хангамж 55-60 хувьтай байна. Улсын хэмжээнд гал унтраах аврах 67 ангид 240 гаруй автомашин ашиглаж байгаагаас 30 гаруй  хувь нь ОХУ, 20 гаруй хувь нь Европын бусад улсад үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмж байгаа. БНФУ-ын Засгийн газрын энэхүү төслийг хэрэгжүүлснээр тоног, төхөөрөмжийн хангамж 80-90 хувьд хүрнэ гэсэн тооцоолол бий" гэв.

Уг асуудлыг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Улмаар энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин