33 настай Ямайк бүсгүй гүйцэгдсэнгүй
Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 100 метрийн зайд Ямайкын алдарт гүйгч 33 настай Шелли-Энн Фрейзер-Прайсын өмнө гишгэх хүн гарсангүй. Энэ зайд олимпын хоёр алт,нэг хүрэл,дэлхийн аваргын гурван алтан медаль хүртсэн түүний үзүүлэлт 10,71 секунд. Их Британий Дина Эшер-Смит мөнгө,ЗЯЭ-ийн Мари-Жозе Та Лу хүрэл медалийн эзэн болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ