Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг саатуулжээ

    Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг  өчигдөр /2019.10.02/ Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна. Түүнийг Зам тээврийн  хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгт холбоотойгоор саатуулжээ. Одоогоор сайд асан Д.Ганбатын араас тус яамны хэд хэдэн даргыг Д.Доржхандын мэдүүлэгтэй холбоотойгоор баривчлах асуудал яригдаж байна.

Сануулахад, АТГ-аас Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буюу авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа. Түүнийг өнгөрөгч сарын  сарын 9-10-нд шилжих шөнө саатуулж өнөөдрийг хүртэл цагдан хорих 461 дүгээр ангид хорьсоор байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин