“Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийг ирэх даваа гаригт шүүнэ
Улсад их хэмжээний хохирол учруулсан өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкинд барьцаалж, 109 сая ам.доллар зээлсэн “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг цагийн аясаар мартагдаж орхих вий гэдэг болгоомжлол хэвлэл мэдээллийнхэнд төдийгүй, нийгэмд давалгаалж байна. Тиймдээ ч түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх явган яриа, бүтэн таван жил өнгөрөөд асуудал нэг тийш цэгцэрлээ хэмээн Ш.Батхүү нөхдийн хамт баяраа тэмдэглэсэн гэх цуурхал хүчээ аваад байсан. 2013 оны наймдугаар сарын 15-нд түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг бөгөөд хавтаст хэрэг нь Улсын Дээд шүүх дээр байгаа тухай, хурлын тов хараахан гараагүй байгаа талаар Мэдээ.мн өчигдөр мэдээлсэн. Өнөөдөр авсан хамгийн сүүлийн мэдээллээр “Жаст”-ын Ш:Батхүүд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ. Олны анхаарлыг татсан энэ хэргийг Улсын Дээд шүүх ирэх даваа гаригт буюу аравдугаар сарын 7-нд хэлэлцэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ