Х.Баттулга ОХУ-ын Ялалтын 75 жилийн ойд оролцоно
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ны Сочи хотноо 2019 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-ын “Их Евразийн гео эдийн засгийн орон зайн шинэ хэлбэр” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцож, үг хэлэв.
Энэ үеэр Д.Цогтбаатар ирэх жилийн тавдугаар сарын 9-нд Москвад болох Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн парадад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно гэдгийг сэтгүүлчдэд мэдэгдлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 3-нд Монголд айлчлахдаа ялалтын 50 жилийн ойн баярт манай Ерөнхийлөгчийг урьсныг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авсан юм.
Олон улсын “Валдай” клубийн хуралд олон улсад нэр хүндтэй улс төр судлаач, шинжээчид хуран цугларч дэлхийн өмнө тулгарч буй олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын өргөн хүрээтэй цаг үеийн асуудлаар нээлттэй яриа, хэлэлцүүлэг өрнүүлдэг онцлогтой хурал юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ