“Okей” дохио зангааг арьсны үзэлт, шинжтэй гэж үзэв
“Окей” гэсэн дохио зангааг харуулдаг бэлгэдлийг арьсны үзэлт шинжтэй хэмээн хүлээн зөвшөөрчээ. Америкийн еврейчүүдийн “Хүний эрх хамгаалах холбоо” гэдэг төрийн бус байгууллага ингэж мэдэгдсэн байна. Эрхий, чигчий хурууг өндгөөр нь нийлүүлэн үзүүлдэг цагираг хэлбэрийн дүрс нь цагаан арьстнууд давуу байдалтай гэсэн бэлгэдэл хэмээн тэд үздэг аж. Тэр ч бүү хэл энэ дохио зангаа үзэн ядалтыг дэвэргэдэг хэмээн байгууллагын удирдагчид хэлж байна.
“Хууль сахиулах байгууллагууд болон олон нийтийн зүгээс нийгэмд, тэр дундаа сургуулийн орчинд үзэн ядагчид байгааг энэ дохио зангаа харуулж байж болох, улмаар энэ дохио зангааны утга учрын тухай бүрэн мэдээлэлтэй байх ёстой хэмээн бид үзэж байна” хэмээн төрийн бус байгууллагын тэргүүн ярьжээ.
Энэ дохио зангааг Америкийн хэт барууныхны дунд үүссэн хэмээн үздэг байна. Эхлээд энэ бэлгэдэл соёлын утга агуулгыг илэрхийлдэг байсан бол, сүүлдээ арьс өнгөөр ялгаварлах үзэл санааг илэрхийлж эхэлснээр эсэргүүцэгчдийн дургүйг хүргэсэн байна.
Мөн Шинэ Зеландын алуурчин этгээд ч гэмт хэрэг үйлдэж байхдаа энэ дохио зангааг үзүүлж байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ