5,5 см хэмжээтэй Монгол улсын хамгийн жижиг ном
1984 онд академич Ц.Дамдинсүрэн эрдэмтэн Шагжийн бичсэн нэгэн сонин номыг улсын нийтийн номын санд өгчээ. Уг ном нь 5,5 см тэг дөрвөлжин цаасан дээр түвдээр бичсэн Дол-дод буюу ногоон дарь эхийн магтаал юм. 5х5,5 см цаасан дээр , 5х 4,7 см талбайд багтаан бичжээ. Тэр бяцхан номыг энгийн нүдээр харахад ер мэдэгдэх аргагүй, нэг эрээн цаас шиг юм үзэгдэх бөгөөд харин давхар линзтэй шил буюу микросопоор хараад уншиж болох ажээ. Түүнийг эрдэмтэн Шагж хялгасны үзүүрээр бичсэн маш өвөрмөц, онцгой нарийн ур шаардсан бүтээл ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ