Н.Энхбаяр "Одоогийн парламент тарвал тэднээс нэг ч хүнийг сонгох ёсгүй, тэдэнд эрх ч байхгүй"
МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн бага хуралд тус намын дарга Н.Энхбаяр нар оролцож байна.
Тэрбээр энэ үеэр "УИХ-ыг тарах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Тэрхүү шаардлагыг ч хүргүүлсэн. Өнөөгийн парламентын гишүүд ЖДҮ, концесс, хүчингийн хэрэгт нэр холбогдсон. Тиймээс тарах ёстой гэж үзэж байгаа. Утааг 50 хувь бууруулна гэж амласан. Утаа багасахгүй. Энэ бүхнээс бултахын тулд ээлжит бус сонгуулийн асуудлыг хөндөж байна. Дубайн гэрээг ярих ёстой асуудал. Гэтэл ярихгүй байна. Энэ бол маш хор уршигтай гэрээ. Энэ хариуцлагаасаа бултахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна. Одоогийн парламент тарвал тэднээс нэг ч хүнийг сонгох ёсгүй. Тэдний хэн нь ч сонгогдох эрхгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ