Бөөрөө гар утсаар тулчихжээ

    Урд хөршийн нийслэлийн нэгэн иргэн өрөөсөн бөөрөө зарж, iPhone авсан явдал 2011 онд болжээ. Тухайн үед 17 настай байсан түүний биеийн байдал өдгөө тун тааруу байгаа гэнэ. Бөөрний дутагдлын улмаас хэвтэрт орсон залуу “Би гар утас авахыг маш их хүссэн. Аав, ээжид минь тийм хэмжээний мөнгө байхгүй учраас эрхтэн худалдаж авна гэсэн зарын дагуу нэгэн тосгонд очиж, хагалгаанд орсон. Өрөөсөн бөөр минь 150 мянган юан болсон. Гэхдээ би эл мөнгөний ердөө 10 хувийг авсан. Үлдсэнийг нь хагалгааны төлбөр гэж хэлсэн. Би хөл дээрээ зогсож чаддаг болмогцоо зах гарч, iPhone 4, iPad 2 худалдан авсан” гэж ярьжээ. 

Мөрөөдлийнхөө утсыг аваад удаагүй байхад нь хүүгийн бие муудаж, бөөрний дутагдалд орсон байна. Ингээд үлдсэн ганц бөөрнийх нь үйл ажиллагаа доголдож, яаралтай мэс засал хийлгэжээ. Өдгөө явж ч чадахгүйд хүрсэн залуу буруу алхам хийхээс сэргийлэхийг хүмүүст уриалж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ