Ч.Хүрэлбаатар: Цахимжсан ил тод төсвийн бодлогыг барьж ажиллахгүйгээр ажилд ахиц гарахгүй

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр Монгол Улсын 2020 оны төсвийг танилцууллаа. Тэрээр нэн түрүүнд Монгол Улсын эдийн засаг нэн эмзэг байгаа, саарал жагсаалтад орох эрсдэл байгаа талаар тайлбарлав. Хэрвээ саарал жагсаалтад орсон тохиолдолд зээлжих байдал, гадаад төлбөр тооцооны зардал нэмэгдэх ажээ. Тэрчлэн түүхий эдийн үнэ, эргэлтэд ч нөлөөлөл учраас улсынхаа хэмжээнд элгээрээ мөлхөх байдалд орно гэв. Мөн өвөлжилтийн байдал хүндэрч магадгүй учир манай улсын эдийн засгийн байдал сайнгүй байх магадлалтай гэнэ. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдалд шалгалт хийхээр төлөвлөжээ. Эдийн засгийн ийм эрсдлүүдийг тооцож ирэх оны төсвийг төсөвлөсөн гэдгээ сайд уламжилж байна. Цахимжсан ил тод төсвийн бодлогыг барьж ажиллахгүйгээр ажилд ахиц гарахгүй, төсвийн сахилга батыг чанд барьж ажиллах, төсвийг эрүүлжүүлэхээ тэрээр амлалаа. Өмнө нь Монгол Улсын төсөв өвчтэй, хорт хавдартай байсан бололтой.

-ДОТООД, ГАДААД БОНД ГАРГАХГҮЙ-

    Засгийн газрын өр 2.9 тэрбум ам.долларыг төсөвт дарамт учруулахгүйгээр дарах бодлого баримталж буй юм байна. Гаалийн шинэчлэлтийг үргэлжлүүлж, 10 гаруй тэрбум төгрөгийн нүүрс хулгайлах гэх мэт хууль бус үйлдлүүдийг зогсоож, улсад орж ирэх татварыг нэмэгдүүлнэ гэж тэрээр ярилаа. Хөрөнгө оруулалтыг богино хугацаанд оруулж, аливаа төсвийг маш богино хугацаанд гүйцэтгэхгүйгээр эдийн засагт маш хортой нөхцөл байдал үүсдгийг царцаасан төсөл хөтөлбөр, хөтөлбөр хөрөнгө оруулалтаар жишээлэв. Сумын төвийг хөгжүүлэх төслийг дэмжиж, дулаан, бохирын шугам татахад овоо хөрөнгө оруулалт хийх гэнэ. Монгол Улсын 2020 оны нийт төсвийн нийт орлогыг 12.9 их наят төгрөг, харин зардлыг 13.9 их наяд төгрөг гэж тооцоолжээ. Тэнцвэржүүлсэн орлого нь хоёр их наяд төгрөг байх юм байна.Тэтгэвэр тэтгэмж 4.2 их наяд төгрөг, хөрөнгө оруулалт 3.6 их наяд төгрөг гэх мэтээр төсвийн задаргаа хийгдээд явчихна. 2019 онд төсвийн алдагдал ДНБ-ээр тооцоход 5.2 их наядын алдагдалтай гарчээ. Тиймээс 2020 онд Монгол Улсын Засгийн газраас алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоодын болон гадаадын бонд гаргахгүйгээр шийдвэрлэжээ.

-ГАЗРЫН ТАТВАРЫН 40 ХУВИЙГ СУМ, ДҮҮРЭГТ ОЛГОНО-

Төсвийн орлогоо нэмэгдүүлэх талаар татвар, гаалийн хяналт, газрын төлбөрийг бүрэн гүйцэд авах аж. Газрын төлбөрийн 40 хувийг сум, дүүргийн мэдэлд олгосноор орон нутагт эдийн засгийн эргэлт сайжрах юм байна. Замын-Үүд, Гашуун сухайт, Алтанбулагийн боомтуудыг шинэчилж, олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаатай болгоно. Гаалийн төв лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулна. Гаалийн туузан шалгалтын хэсгээр одоо цагт зургаахан машин гарч байгаа бол цаашид өдөртөө 1500 машин гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх аж.

-МСҮТ-Д СУРАЛЦАГСДЫН ТЭТГЭЛГИЙГ 200 МЯНГА БОЛГОНО-

    Мэргэжлийн үйлдвэрлэлийн төвд суралцагсдад 2019 оноос 100 мянган төгрөг олгож эхэлсэн бол ирэх онд 200 мянган төгрөгийн тэтгэлэгтэй болгон өсгөхөөр төсөвлөжээ. “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” төсөлд 5.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланг буцааж төрд авахад 5.2 тэрбум төгрөг зарцуулна. “Үдийн цай” хөтөлбөрт 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цай хөтөлбөрийг 2012 оноос олгож эхэлсэн бөгөөд ирэх онд зардлыг нь 50 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Малчдын 1995-2019 онд төлж амжаагүй шимтгэлийг нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломжийг нээж өгчээ. Мөн цалин нэмэхэд зориулж 143 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэрт 150.6 тэрбум төгрөгийг олгох гэнэ. 2020 онд олимпийн наадам болохтой холбогдуулан 20 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн хүүхдийн их наадамд 9.2 тэрбум төгрөг, кино урлагийг хөгжүүлэх санд 10 тэрбум төгрөг гэх мэтээр задаргаа хийгдсэн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэн 963 хүнд 54 тэрбум төгрөг, махны урамшуулалд 9.2 тэрбум төгрөг, улаан буудайн урамшуулалд 13 тэрбум төгрөг, мах бэлтгэлд 4.7 тэрбум, арьс ширний урамшуулалд 11.8 тэрбум төгрөг гэх мэтээр эл жагсаалт цааш хөвөрнө. Дарханы аж үйлдвэрийн паркт гэхэд 15 тэрбум төгрөг төсөвлөжээ.

-ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭГЧДИЙН ОРОН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ-

    Тэрчлэн хар тамхитай тэмцэх орон тоог нэмэгдүүлэхэд 1.3 тэрбум, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх экологийн цагдаагийн орон тоог 288 хүн байхаар тооцож 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Мөн Байгалийн түүхийн музейд 94.4 тэрбум, Чингис хааны музейд 53 тэрбум, Үндэсний урлагийн их театрт 152 тэрбум, УДЭТ-ын болон , ДБЭТ-ын засварт тус бүрт дөрвөн тэрбум төгрөг, цэнгэлдэх хүрээлэнд таван тэрбум төгрөг төсөвлөжээ. Гал унтраах 10дугаар ангийн барилгын төсөвт 13.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Монгол Улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.доллар байгаа бөгөөд эл өрийнхөө хувийг бууруулахаа ч Сангийн сайд мөн мэдэгдсэн юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин