ЗАСГИЙН ГАЗАР: Зарим газрыг тусгай хамгаалалтад авах эсэхийг хэлэлцэнэ

    Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, Хуулийн төсөл эгүүлэн татах тухай, Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын дүнгийн тухай, Монгол Улс, Парагвай улс хоорондын хэлэлцээрийн төсөл зэргийг хэлэлцэнэ.

    Түүнчлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Мөн Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III батлах асууддлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин