“Google” дэлхийн хамгийн хүчтэй квантын компьютер зохион бүтээжээ


   АНУ-ын “Google” компани сүүлийн үеийн супер компьютеруудын гүйцэтгэх боломжгүй үйлдлийг гүйцэтгэсэн хамгийн хүчтэй квантын компьютер зохион бүтээсэн тухай “Financial Times” сонинд мэдээлжээ.

Тус компани АНУ-ын сансар судлалын үндэсний газар “NASA”-гийн цахим хуудсанд энэ тухай эрдэм шинжилгээний илтгэлээ түр байрлуулаад устгажээ. Тэрхүү илтгэлд “Google” компанийн эрдэм шинжилгээний ажилтнуудын зохион бүтээсэн процессор дэлхийд одоогоор хамгийн хүчтэй “IBM” компанийн “Саммит” супер компьютерт 10 мянган жил шаардагдах тооцоолон бодох үйлдлийг ердөө гурван минут 20 секундэд гүйцэтгэсэн аж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ