26 жилийн турш 5000 гаруй хүүхдийг худалдaaлсан эмэгтэй "Georgia Tann"
Тennesee мужийн өнчин хүүхдийн асрамжийн газарт ажилладаг байсан Georgia Tann гэх энэ эмэгтэй бол 1924-1950 оныг хүртэл 5000 гаруй хүүхдийг хар зах дээр арилжаалж хүний наймаа хийсэн аймшигт бүсгүй юм.Амьдрал тааруу айлын хүүхдийг асрамжийн газарт өргүүлнэ гэж хууран гэрийнхнээс нь 7$-оор худалдаж авахын зэрэгцээ сэтгэцийн эмнэлэг,шоронд төрсөн хүүхдүүдийг ч хайж олон шууд хар зах руу хамсаатнууддаа илгээж байж.
Хамгийн аймшигтай нь тэдгээр хувьгүй хүүхдүүдийн дийлэнх нь эрхтний наймааны золиос болж байсан бол үлдсэн нь боолын хөдөлмөр эрхэлж байв.1949 оноос л сая цагдаагийнхан түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай мэдэн мөрдөн байцаалт явуулж эхлэхэд хэдийнээ 58 нас хүрсэн байсан хүүхдийн наймаачин эм өөрийгөө нэгдсэн улсын хамгийн хүчирхэг өмгөөлөгчдөөр хүрээлүүлж байцаалтыг удаашруулсаар шалгагдаж байх явцдаа нүглээ үүрэн савны хорт хавдраар өнгөрчээ.
Нас барсных нь дараа л хийсэн бүхий л гэмт хэргүүд нь илчлэгдсэн бөгөөд 26 жилийн турш 5000 гаруй хүүхдийг худалдсанаас 4000 гаруйнх нь амийг бүрэлгэснийг шүүх олж тогтоосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ