УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа

    Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.09.13/ хуралдлаа. Хуралдаанаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн Ард нийтийн санал асуулга явуулах төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

Мөн намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ардчилсан нам 23 хуулийн төсөл өгсөн ч ихэнхийг нь хасчихсан хэмээн Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн юм. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Нөхөн үржихүйн хууль болон Нийгмийн даатгалтай холбоотой хуулийн төслүүдийг нэмэх саналыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хэлснийг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин