УИХ-ын гишүүн С.Жавхлан МАХН-ын гишүүн боллоо
УИХ-ын гишүүн С.Жавхланг МАХН-д элссэн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр "За ингээд манай ширээний анд, бие даагч С.Жавхлан маань албан ёсоор хоёр дахь удаагаа намын гишүүн боллоо. Баяр хүргэе. Өмнө МАХН-ын гишүүнээс татгалзаж байсан. Мэдээж Х.Баттулга хуруу шилний намаа МАХН-ын бөөрөнд наах байх. Тиймээс дургүй ч гэсэн МАХН-ын гишүүн 2 дахиа болох нь дээ" хэмээсэн байна.
С.Жавхлан өнгөрсөн тавдугаар сард Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ намд элссэн байдаг. Тэрбээр Шинэ намаасаа ийн татгалзаж буй бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ