С.Оюун Азийн сангийн манлайлагч боллоо

“Зориг” сангийн тэргүүн С.Оюуныг Дэлхийн байгаль орчин, тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Чан Лин Тиений нэрэмжит Азийн сангийн манлайлагчаар өргөмжлөн шагнал гардуулжээ.

Тус шагналд Афганистан, Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Индонез, Солонгос, Лаос, Мьянмар, Сингапур, Шри Ланка, Вьетнам зэрэг улсын 900 гаруй нэр дэвшигчид материалаа өгсөн аж.

Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагаа нь Ази тивийн манлайлагчдыг тодруулах зорилготойгоор зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн жил тус шагналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн хүртэж байсан юм.

С.Оюуны “Зориг” сан нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлэх, ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, ашгийн бус байгууллага юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин