“Apple” компани шинэ “iPhone 11” ухаалаг утсаа танилцууллаа
“Apple” компани АНУ-ын Калифорни мужийн Купертино хотын “Apple Park” кампус дахь Стив Жобсын нэрэмжит танхимд шинэ “iPhone 11” ухаалаг утсаа танилцуулжээ.
Хос камертай “iPhone 11” худалдаанд 699 ам.доллараар гарах аж. Тэгвэл өнгөрсөн жилийн “Xr” үүнээс хавьгүй үнэтэй, 749 ам.доллараар худалдаанд гарч байсан юм.
Шинэ ухаалаг утас 6.1 инчийн “LCD” дэлгэцтэй, ардаа өргөн өнцгийн дуран бүхий хоёр камертай бөгөөд дэлхийд хамгийн хурдтай гэх “A13 Bionic” шинэ процессороор тоноглогджээ.
Үүнээс гадна илүү чадамжтай “iPhone 11 Pro”, “iPhone 11 Pro Max” зэрэг хувилбаруудыг танилцуулсан байна. “iPhone 11 Pro” 5.8 инч, “iPhone 11 Pro Max” 6.5 инчийн “Super Retina XDR” дэлгэцтэй бөгөөд хоёр бус гурван камертай ба гуравдахь камер нь дүрсийг хоёр дахин томруулж татдаг аж.
Шинэ ухаалаг утсууд энэ сарын 20-ноос худалдаанд гарна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ