Ард нийтийн санал асуулгыг ирэх сарын 30, 31-нд явуулахыг ТББХ дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Байнгын хороогоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 68.2 дахь хэсэг,  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 17.1, 17.4, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 4.4.2, 7.7.5, 8.3, 18.18, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зэрэг хуулийн үндэслэн 2019 оны аравдугаар сард улс орон даяар зохион байгуулах, санал авах ажиллагааг явуулна гэж тогтоолын төсөлд тусгажээ.

Байнгын хороогоор ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах хугацааг хэлэлцэж, ирэх сарын 30, 31-нд явуулахыг дэмжлээ.

 Мөн Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад 29 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан төсөв гарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин