УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ард нийтийн санал асуулга явуулахыг 100 хувь дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж буй.  Чуулганы хуралдаан 20.00 цагийн үед өндөрлөж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар болсон.

Тэгвэл МАН-ын бүлэг хуралдаан дөнгөж сая өндөрлөсөн бөгөөд хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналтайгаар дэмжсэн байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг УИХ-ын гишүүд шийдэх юм. Тиймээс МАН-ын бүлгийн хуралдаанаар хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанд нийт 51 гишүүн оролцжээ.

Харин маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, түүний дараа УИХ-ын чуулган хуралдах юм байна. Засгийн газраас есдүгээр сарын 3-ны өдөр буюу Мягмар гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгож, ажлын өдрийг Бямба гариг буюу есдүгээр сарын 7-ны өдөрт шилжүүлсэн учраас маргааш ажлын өдөр юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин