Хэвтэж буй нохойтой адилхан харагддаг хөндий олджээ

Байгаль дэлхий гэдэг гайхамшиг ажгуу. Үүнд Ченгуан Сян хэмээх гэрэл зурагчин маш ихээр итгэдэг. Эрбээр Тайванийн Таоюань нэртэй хөндийд нэгэн даваан дээр гарч үзээд хөндийн цаадах уул юутай төстэй болохыг анзаарчээ. Ингээд энэ зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан байна.  Энэ сайхан даваа яг л өвсөн дээр хэвтэн зүүрмэглэж байгаа ном нохойтой адилхан аж. Хөндий, ногоон нугын хооронд байрлах энэ нуруу зүүдэндээ хөдийг хамгаалдаг хоточ нохой ч байж мэдэх юм.  Сян түүнчлэн байгалийн бас нэгэн бүтээл болох зааны хошуутай төстэй чулуу олжээ. Эрэгт байрлах энэ чулуу нь яг л заан тэнгисийн уснаас уухаар хошуугаа сунгаж байгаатай адилхан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ