Нийслэлийн 84 дүгээр сургууль үдийн цайнынхаа таргийг барилгын материалын хортой саваар зөөдөг нь илрэв
Улсын тэргүүний 84-р сургуулийн сурагчдын үдийн цайнд өгдөг таргийг барилгын материалын хортой саваар зөөдөг тухай эцэг эхийн төлөөлөл өнөөдөр мэдээлэв. Тодруулбал, иргэн Б тус сургууль дээр “School Police” хийж байгаад цайны газар руу ийм савтай тарагнууд оруулж байхыг хараад зургаар баримтжуулан авч үлджээ.
Үүнийгээ 84-р сургуулийн удирдлагуудад уламжлахад түрээслэгч “Коко дисерт” ХХК болон бусад албаныхныг дуудан шуурхай хуралдсан байна. Тэд түрээслэгч компанитай хатуу ярина. Бид хяналт тавих үүрэгтэй болохоос оролцох эрх байдаггүй. Компани, шалгаруулалт, төсөв гэх мэт бүхнийг дээрээс мэддэг гэсэн тайлбарыг өгчээ.
Одоогоор Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид газар дээр нь очиж ажиллан, тараг зөөдөг савыг нь шинжилгээнд авч явсан байна. Шинжилгээний хариу гарсны дараа ямар хариуцлага тооцохоо шийдэх аж. Энэ асуудлаас болж өнөөдөр гэхэд тус сургууль үдийн цайгаа бага ангийнханд өгөөгүй гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ