Өндөр настан Ц.Раднаа 3 төрөлд дахин дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Өнгөрсөн гуравдугаар сард Польш улсад болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай болсон билээ. Тодруулбал, тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд сорьсон 85 настай Ц.Раднаа түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байдаг.

Тэрбээр Австралид болж буй тэмцээнд амжилттай оролцож байна. Одоогийн байдлаар гурвын харайлт, 60 м гүйлт, 80 м саадтай гүйлт зэрэг 3 төрөлд дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Энэ тэмцээний 5 төрөлд оролцож байгаа бөгөөд өнөөдөр 400метр уралдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ