Дэлхийн тулааны спортын хоёрдугаар наадмаас Д.Төмөрпүрэв алтан медаль хүртжээ
БНСУ-ын Чунжу хотноо болж буй Дэлхийн тулааны спортын II наадмын файтинг жюүжицүгийн -69кг жинд тулалдсан “Гаруда” академийн тамирчин Долгоржавын Энх-Эрдэнэ, файтинг жюүжицүгийн -62 жинд өрсөлдсөн “Янгир хайрхан” ХХК, “Их Шавь” дэвжээний тамирчин Г.Баяндүүрэн нар хүрэл, файтинг жюүжицүгийн -70кг жинд тулалдсан Батбаатарын Хулан, файтинг жюүжицүгийн -85кг жинд тулалдсан “Их Шавь” дэвжээний тамирчин Мөнхтөрийн Даваадорж нар мөнгөн медаль хүртлээ.
Мөн контакт жюүжицүгийн +85кг жинд тулалдсан Дагвын Төмөрпүрэв алтан медаль хүртэж, Монгол улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэв. Тэрээр энэ наадмаас алт, мөнгөн медаль хүртэж буй нь энэ юм.
Ийнхүү Дэлхийн тулааны спортын хоёрдугаар наадмаас манай улсын жюү жицүгийн тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ