Монгол Улсын заан М.Өсөхбаяр тэргүүтнүүд БНСУ-д ширым бөхөөр хүч үзнэ

БНСУ-ын Чунжу хотноо дэлхийн тулааны спортын II их наадам үргэлжилж байна. Тус наадамд ширым бөхийн төрөл анх удаа багтаж байгаа бөгөөд Монголын бөхчүүд өрсөлдхөөр очжээ.

Тодруулбал, Монголын ширым бөхийн холбооны тэргүүн, улсын заан М.Өсөхбаяр ахалж, улсын харцага О.Хангай (Үнэмлэхүй жин), Д.Тамир (-130 кг), Б.Түмэндэмбэрэл, М.Гармаа (-105 кг), н.Төмөрхүү, н.Дашбямба (-65 кг) нар багтжээ.

Уг барилдаан өнөөдрөөс эхлэх аж.  

Улсын харцага О.Хангайгийн хувьд өнгөрсөн жил БНСУ-д болсон Солонгосын үндэсний ширым бөхийн их аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээний гадаад бөхчүүдийн барилдааныг тэргүүлж, аварга цол хүртэж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ