Туйванч М.Анхцэцэг Дэлхийн дэвжээнд өрсөлдөнө
Хүндийн өргөлтийн манай шилдэг тамирчин ОУХМ М.Анхцэцэг энэ сарын 18-27-нд Тайланд улсад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор болжээ.
М.Анхцэцэг 2018 оны 10 дугаар сард ээж болж, хүүхэд төрүүлсэн бөгөөд энэ удаагийн ДАШТ-д орохгүй өнжих магадлал өндөр байсан юм. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. Монголын хүндийн өргөлтийн тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчинбол М.Анхцэцэг бөгөөд ДАШТ-ий анхны медальтан, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Азийн тивийн аварга зэрэг олон амжилтын эзэн болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ