Түр хорооны гишүүд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзахаар төлөвлөжээ

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноосон билээ. Харин ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй бичлэг баримтаар ил болсон байдаг. Тэгвэл тэднийг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байна.

    Харин УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан С.Зоригийн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүд хорих ангид очиж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Түр хорооны гишүүд болох Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, А.Сүхбат, Х.Нямбаатар, Я.Санжмятав нар эрүү шүүлт тулгуулж, хилс хэрэг хүлээсэн гэж мэдүүлээд байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзахаар төлөвлөөд байгаа аж. 

    Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодруулахад "Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эрүү шүүлтэд хилс хэрэг хүлээсэн гэдгээ мэдүүлсэн. Шүүх хуралдааны нууцтай холбоотой олон асуудал байгаа учраас тэр бүхнийг хэлж болохгүй. Бид өөрт байгаа мэдээллийнхээ хүрээнд л мэдээлэл хүргэж байна. Харин Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай Түр хорооны гишүүд удахгүй уулзана" гэх хариултыг өглөө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин