АНУ-ын Засгийн газар Хятадаас Чин улсын үеийн өрийг нэхэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ

АНУ-ын Засгийн газар Хятадаас Чин улсын үеэс улбаатай, хүү болон инфляцийн түвшинг тооцвол нэг их наяд гаруй ам.долларын өрийг нэхэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн тухай “Bloomberg” агентлаг уламжлав. 

1949 онд үүссэн БНХАУ өмнөх Чин улсын өрийг төлөхөөс татгалзсан бөгөөд АНУ-д тэр үеийн өрийн бичиг эзэмшигч олон мянган хүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Доналд Трамп, Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Вилбур Росс нар хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр өрийн бичиг эзэмшигчид Хятадын Чин улсын үеийн өрийг хоёр орны худалдааны сөргөлдөөнд ашиглахыг санал болгожээ.

Хятадын Засгийн газар ийм уулзалт болсон тухай мэдээлэл авсан ч АНУ Чин улсын үеийн хуучин өрийг нэхэх шаардлага тавихгүй гэж үзэж байгаа аж.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин