З.Энхболд: Э.Оюунболдын допингийн асуудал баталгаатай хоёроос гурван жил үргэлжилнэ
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Э.Оюунболд аваргын допингийн хэргийн талаар сэтгүүлчдийн асуултанд хариулж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр хэлэхдээ "Э.Оюунболд аваргын цолыг хураах бичиг ирээгүй. Өнгөрсөн практикаас хархад тийм хурдан шийдэгдэх асуудал биш юм байна лээ. Хэдэн жил шүүхээр явсны дараа допинг хэрэглэсэн нь тогтоогдвол бидэнд бичиг ирээд, цол хураах бусад бөхчүүдийн цолыг өөрчлөх зарлиг гаргана. Өнөөдөр бичиг ирээд маргааш шийднэ гэдэг боломжгүй зүйл.
Одоо хүртэл шүүх дээр допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг маргаан явж л байгаа. Бас нэг ийм гомдол ирээд байгаа ”Үндэсний бөх гэдэг чинь олимпийн төрөл биш. Яагаад олимпийн төрөлд тавьдаг шиг допингийн хяналт тавиад байгаа юм бэ“ гэж байна. Үүний чинь 50 хувь нь энтертаймент 50 хувь нь спорт шүү дээ. Бөхийн холбоо допинг гэх мэт жижиг асуудлаа өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарилаг гаргахад хэцүү байна. Ийм асуудал баталгаатай хоёроос гурван жил үргэлжилдэг" гэв.
Л.Энхцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ