Дайчдын булшин дээр талх, 100 грамм архи тавьжээ
Халх голын дайнд амиа алдсан цэргүүдийн булшин дээр Орос цэргийн дарга зүсэм талх, 100г архи, Монгол цэргийн дарга нэг ширхэг тамхи тавьжээ.
Энэхүү зургийг харсан зарим иргэд "Ямар их гүн утга, бас нүдээ олсон хүндлэл вэ? Ажил, алба хоёроо мэддэг хүмүүс ийм л энгийн байдаг юм. Өнөөдрийн бидний аз жаргал ямар олон хүний хайртай хүү, хайртай хань, хүсэл тэмүүлэл дүүрэн хүний амиар сольж ирснийг хүн бүр мартах учиргүй. Энэ хүмүүс, өвөг дээдэс минь та биднийг жаргалтай, эрх чөлөөтэй амьдраасай гэхдээ халуун амь бүлээн цусаараа тэмцсэн юм шүү дээ. Бид өнөөдөр ухаантай байж аз жаргал, эрх чөлөө, ирээдүйн төлөө ... тэмцэж, оролцож, эх орондоо эзэн болох хэрэгтэй байна" хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ