Улсынхаа бүртгэлд байдаггүй "Могикан" овгийнхон

Бразил,Парагвай,Перу зэрэг улсуудын хилийг дамнан хэдэн мянгуулаа амьдарч ирсэн уугуул "Могикан"-чууд буюу Посто Ава,Арарабио зэрэг овгийнхон өдгөө тоотой хэдхэн үлдээд байгаа юмсанж.Ширэнгэн ойн хулгайн модчид,хууль бус алт хайгчдаас болж амьдралын хэв маягт нь аюул заналхийлж устахад хүрч байгаа нь тэдний модон жад нум сумаар ан гөрөө хийж,загас жараахай барьж хүнсээ залгуулж амьдардагаас улбаатай.Улсынхаа иргэний бүртгэлд ч өдий хүртэл хамрагдаж байгаагүй тэд ямарваа нэгэн тусламжуудаас ангид төдийгүй одоогийн соёл иргэншлээс хол хөндий.Тиймдээ ч олон мянган жилийн турш замнаж ирсэн амьдралынхаа хэв маягаас татгалзаж соёлт ертөнцөд хөл тавьдаггүй л юм бол тэдэнд аврал үгүй бололтой.


О. Аянаа-н зураг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ