22 жилийн турш ганцаараа уул нүхлэсэн эр
Нэгэн Энэтхэг эр 22 жилийн турш ганцаараа хөдөлмөрлөсний эцэст 110 метрийн урттай замыг ууланд гаргасан бөгөөд ингэснээр олон мянган иргэдийг дөт замаар эмнэлэгт хүрэх боломжтой болгожээ.
Тэрээр үүгээрээ хүний хүч хөдөлмөр, тэвчээрт хязгаар гэж байдаггүйг батласан юм. Нэг бригад, хамт олон, мэргэжилтэн, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хийдэг ажлыг Манжхи Дашратх өөрийн биеэр ганцаараа хийжээ. Үүний хариуд улсаас нь түүний оршуулгын зардлыг л гаргасан байна. Гэвч тэрээр түүхэн киноны баатар болж бүх энэтхэгчүүдийн хүндэтгэлийг хүлээн, мөнхөд дурсагдах болжээ.
Энэтхэгийн Бихар мужид Гехло хэмээх тосгон байдаг бөгөөд ХХ зууны дунд үе хүртэл тэнд эмнэлэг ч байгаагүй гэнэ. Азаар тосгоноос холгүй нэгэн эмнэлэг байгуулагдсан боловч эмнэлэг, тосгоны хооронд Гехлор Ганж уул байрласан учраас иргэд нэлээд тойруу замаар явах буюу уулыг тойрч гарахын тулд 70км зам туулах хэрэгтэй байжээ. Мэдээж, ард иргэд засгийн газраас зам тавьж өгөхийг хүссэн боловч улсаас санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ