Д.Эрдэнэбат: Гишүүдийн тоог 99 бус 108 болгох нь зөв
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлэг өчигдөр орой Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар нэгдмэл байр сууринд хүрч, УИХ-ын гишүүдийн тоо болон бүрэн эрхийг хугацааг нэмэх нь зүйтэй ингэхдээ 99 болгож, сонгуулийг холимог тогтолцоотой байх нь зөв гэж үзсэн юм. Үүнтэй холбогдуулан АН-ын зөвлөлөөс дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Сонгуулийн тогтолцоо, төрийн татвар, эдийн засаг, орон нутгийн эдийн засагтай холбоотой асуудлыг хүлээж авахгүй боломжгүй гэсэн тайлбар бид хүлээж авахгүй, дахин ажлын хэсгийн хуралдаанд оруулж, байр сууриа илэрхийлнэ. Ардчилсан намын хувьд улс орны, ард иргэдийн нийтийн эрх ашгийг хүндэтгэж байр суурин дээрээ хэвээр байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн гэсэн. Бид үүнийг дэмжихгүй. Одоогийн 76 гишүүн нийгмийн итгэл, хүлээлтийг дааж чадахгүй байхад Үндсэн хуулийн өөрчлөлтөд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй. Бид анхнаасаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг бид дэмжинэ. Энэ нь илүү хариуцлагатай байх боломжтой гэж харж байна.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Эрх баригчид хүн алсан, хүчин хийсэн, ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй байж баялаг бүтээгчид, үйлдвэрлэл эрхлэгчид рүү дайрахаа зогсоох хэрэгтэй.Нэгэнт тодорхой болсон хэргүүд дээрээ ч тайлбар өг. Хууль зүйн сайдтай холбоотой өчнөөн асуудал байхад ганц ч тайлбар өгөхгүй байна" хэмээв.
Мөн тэрбээр "1992 онд хүн амын тоо хоёр сая гаруй байхад 76 гэдэг тоо гаргасан. Өнөөдөр хүн амын тоо гурван сая давсан байна.Төлөөллийн тогтолцоог шударга болгох хэрэгтэй. 76 гишүүн 76 жалга, дов руу төсвийг хувааж тараагаад байна. Улсын нэгдсэн бодлого алга. Тогтолцоог органик хуулиар зохицуулна гээд байгаа. Дараа нь органик хуульд 99 мажоритар тогтолцоо гээд ороод ирвэл дахиад л 99 жалга дов болчихно.
Харин Ерөнхийлөгчийн оруулсан санал бол 54+54 буюу 54 нь орон нутгаас гэж тодорхой үндэслэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, тоондоо биш үндэслэлдээ асуудал нь байгаа юм" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ