УИХ-ын гишүүдийн тоо 99 болж, 5 жилээр сонгогддог байж болох уу?

    Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, санал нь Үндсэн хуулийн 49-р заалтад өөрчлөлт оруулахаар өргөн баригдсан. Энэхүү өөрчлөлтүүд дээр зөвшилцөж. эрх ашгуудаа нэгтгэхээр МАН-ын бүлэг хүчээ барж байгаа бололтой.

Хэдийгээр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь манай бүлгийн гишүүд хагараагүй гэх боловч орондоо унтах завгүй олзлолдон тэмцэлдэж байгаа МАН-ын нөхдийн хагарал дээд цэгтээ хүрсэн нь ил болоод байгаа. Үүний илрэл гэлтэй  бүхэл бүтэн 14 хоног хуралдаж, зөвшилцөж, зөвлөлдөж, нэгдэж чадаагүй МАН-ын бүлгийн хурал өчигдөр арай чүү болж, 64 гишүүнээс хуралдаанд 20 гаруйхан гишүүн оролцсон тухай мэдээллүүд хөвөрч эхэллээ.. 

  Цөөнхөөр ирцээ бүрдүүлсэн тус хуралдаанаар сонгуулийн тогтолцоогоо холимог байхаар тогтож, 76 нь тойрог дээр, 23 нь намын жагсаалтад байх саналыг хүлээн авч, парламентын гишүүдээ таван жилээр сонгох шийдвэр гаргаад амжсан аж. Эрх баригчид ийнхүү өөрсдийнхөө халдашгүй дархан байх хугацааг сунгахаар завдаж суух зуур, ард иргэдийн амьдрал улам бүр хүндэрч, хадлан тариа, өвөлжилтийн бэлтгэл гээд бороонд норсон хулгана шиг л амьдралын төлөө зүтгэж байна.

 Ядаж ард түмнээ бодоод бүгдээрээ хэлэлцвэл буруугүй зарчмыг хангадаггүй юмаа гэхэд, бүлгээрээ  эвлэлдэн нэгдээд шийдвэрээ гаргачихаж чаддаггүй л юм байх даа. Намынхаа гишүүдийн муу сайн нарийн ширийнийг олон нийтэд ил тод зарлачихаад байгаа  намын даргынхаа үгийг мартаагүй л баймаар.

Ямартай ч УИХ-ын эрхэм гишүүдийн тоо 99 болж, 5 жилээр сонгогдох хуулийг сар гаруйн дотор батлахаар шуурхайлж байгаа бололтой.

У.Пүрэвсүрэн





СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин